Монгол Улсын ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд АНЭУ-ын ЗГХЭГ-ын Төрийн сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Мариам Аль-Хаммади-тай уулзав
2026 оны 2 дугаар сарын 3–5-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Засгийн Газруудын Дээд Хэмжээний уулзалт (World Governments Summit 2026)-д оролцох үеэр Монгол Улсын ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд АНЭУ-ын ЗГХЭГ-ын Төрийн сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Мариам Аль-Хаммади-тай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Уулзалтын үеэр мөн хоёр улсын ЗГХЭГ-дын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах, Туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд хамрах салбаруудыг өргөжүүлэх, залуу манлайлагчдын хөтөлбөрийг идэвхижүүлэх чиглэлүүдээр санал солилцлоо.