БУЦАХ ҮНЭМЛЭХ
2022-08-08
Буцах үнэмлэх (“Travel Document”)-ийг Арабын Нэгдсэн Эмират Улс болон Саудын Арабын Хаант Улсад түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн эсхүл буцах үнэмлэх авах монгол иргэн нь өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, цагдаа, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн олгоно.
Бүрдүүлэх материал:
1. Буцах үнэмлэх буюу гадаад зорчих үнэмлэхний мэдүүлгийн маягт бөглөх,
2. Буцах үнэмлэх авахыг хүссэн өргөдөл;
3. Буцах үнэмлэх авах шаардлагатай болсныг нотлох баримт (гадаад паспортаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаад паспортын хүчинтэй хугацаа, сунгалт дууссан хуудасны хуулбар г.м);
3. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн төвийн лавлагаа;
4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг /хар болон туяатай нүдний шилгүй/;
5. Төлбөр төлсөн баримт, Үйлчилгээний хураамж – 15 ам.доллар;
Жич: Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд эх орондоо буцаж ирэхэд хүчинтэй байна.