ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ АВАХ
2023-06-08
ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ АВАХ
Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т:
“Гадаадад оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ” гэж заасны дагуу 30 хоногийн дотор шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлнэ үү.
Хэрэв 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас “Төрөлт бүртгэл гараагүй тухай” лавлагаа авч бүрдүүлсэн материалдаа хавсаргахыг анхаарна уу.
Монгол Улсын иргэн эцэг, эх болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийн маягт бөглөх,
2. Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн магадлагаа;
3. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар/Гадаадын иргэн бол паспортын хуулбар/;
4. Эцэг, эхийн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл, /Шинээр төрсөн хүүхдийн эцэг тогтоох, хүүхдийг эцэг, эхийн аль нэгнээр овоглоход эцэг, эхийн гэр бүлийн байдлыг тодорхойлох шаардлагатай болдог.
-
-
- Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн дагуу гэр бүлээ батлуулсан эцэг, эхийн гаргах өргөдлийн загвар;
- Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ аваагүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх. Жич: эцэг эх хоёулаа тус бүр өргөдөл гаргана:
- Эхийн өргөдөл
- Эцгийн өргөдөл
- Хүүхдийг эхээр нь овоглох тохиолдолд эхийн гаргах өргөдлийн загвар
-
5.а. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;
5.б. Гэрлэлтээ бүртгүүлээгүй болон Арабын Нэгдсэн Эмират Улс болон Саудын Арабын Хаант Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгэхэд ХААТР маягт дээр эцэг, эхийн гарын үсэг зурагдсан байх журмын дагуу хэрэв та ЭСЯ дээр өөрийн биеэр ирж гарын үсэг зурах боломжгүй тохиолдолд дараах өргөдөлийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх шаардлагатай.
Үйлчилгээний хураамж 10 ам.доллар (36.50 дирхам).
Жич: Гадаадад төрсөн хүүхдэд тухайн улсаас олгосон төрсөн тухай эмнэлгийн бичиг, гэрчилгээнд бичигдсэн төрүүлсэн эх, эцгийн нэр, иргэншил зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэл хийхгүй болно. Энэ асуудлаар [email protected] хаягаар тодруулах боломжтой