images

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД АБДУЛЛА БИН ТОУГ АЛЬ-МАРРИ-ТАЙ УУЛЗАВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2022-07-28

71

Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн сайд Абдулла бин Тоуг Аль-Марри-тай уулзаж хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

 

Уулзалтын үеэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг идэвхижүүлэх, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулах, хэлэлцээрийн дагуу Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.