АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ /ПАРЛАМЕНТ/-ИЙН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН САКР ГОБАШ-ТАЙ УУЛЗАВ.
Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Сакр Гобаш-тай уулзаж хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
Мөн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хоёр орны Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын анхны уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг хэрэгжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.