images

“JIU-JITSU WORLD CHAMPIONSHIP ABU DHABI 2022” ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН БАГ, ТАМИРЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2022-11-04

22

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийсэл Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй “JIU-JITSU WORLD CHAMPIONSHIP ABU DHABI 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны спортын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Монголын жюүжицүгийн холбоо болон АНЭУ-ын жюүжицүгийн холбоод хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар ярилцав.

Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй “JIU-JITSU WORLD CHAMPIONSHIP ABU DHABI 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 70 гаруй орны 2000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын баг, тамирчид нийт 130 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Одоогоор энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U16-гийн ангилалд 57кг жинд барилдсан Л.Буянзаяа дэлхийн аваргын хүрэл медаль хүртээд байна.