images

“МОНГОЛ БАХАРХАЛ” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2022-11-08

22

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Middle East Fashion Week” арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-ны ивээл дор Мисс Монгол аялал жуулчлалын холбооны зохион байгуулж байгаа Монгол Улсын түүх, соёл, урлагийг сурталчлах “Монгол бахархал” соёлын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болов.

“Монгол бахархал” соёлын арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Гавъяат жүжигчин С.Наран ая дуугаа өргөн барьж, үндэсний брэнд Nolur Cashmere монгол ноолууран бүтээгдэхүүнээ танилцуулав.