МОНГОЛ УЛСЫН “ECO FOODS TRADE” КОМПАНИ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД ХАЛАЛ АРГААР БЭЛТГЭСЭН МАХНЫ ЭКСПОРТЫГ ЭХЛҮҮЛЭВ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсаны дагуу Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ мах экспортлох асуудлаар АНЭУ-ын холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ явуулж, хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АНЭУ-д халал аргаар бэлтгэсэн мах экспортлох бүх зөвшөөрлийг Монгол Улсын “Eco Foods Trade” компани 10 дугаар сард авч, улмаар 1000 орчим тонн мах АНЭУ-д эхний ээлжинд экспортлох гэрээнд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарын үсэг зурлаа.
Цаашид АНЭУ-ын холбогдох байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллах тухай тохиролцооны дагуу жил бүр доод тал нь 3000 тонн халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-д экспортлох юм.
Мөн дээрх зөвшөөрлийн дагуу халал аргаар бэлтгэсэн махыг Булангийн зарим орнуудад экспортлох боломж нээгдэж байна.