АБУ ДАБИ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “JIU-JITSU WORLD CHAMPIONSHIP ABU DHABI 2022” ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
2022 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийсэл Абу Даби хотноо зохион байгуулагдсан “JIU-JITSU WORLD CHAMPIONSHIP ABU DHABI 2022” өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож Дэлхийн аваргаас 6 алт, 7 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 70 гаруй орны 5000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын баг нийт 130 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.