АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН АБУ ДАБИГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ГАЗРЫН (ABUDHABI MEDIA) ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АБДУЛРАХИМ АЛЬ-БАТИМ АЛЬ-НУАМИ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Хэвлэл мэдээллийн газрын (AbuDhabi Media) ерөнхий захирал Абдулрахим Аль-Батим Аль-Нуами-тай уулзаж хоёр орны хэвлэл мэдээлэл болон телевизийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр МҮОНРТ-тэй хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг гардуулж, хоёр орны түүх, соёлыг харуулсан контентуудыг харилцан солилцохоор болов.