АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГАДААД ХУДАЛДАА ХАРИУЦСАН ТӨРИЙН САЙД ТАНИ БИН АХМАД АЛЬ-ЗИВУИДИ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдаа хариуцсан Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди-тай уулзаж хоёр орны харилцааны асуудлууд, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал илэрхийлж, цаашид салбаруудын хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр идэвхижүүлэх боломжуудын талаар болон эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, хамтарсан комисс байгуулах асуудлуудаар ярилцав.