images

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “LIFEPHARMA” ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2022-12-23

20

Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад үйл ажиллагаа явуулдаг “LIFEPHARMA” эмийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбар, тэр дундаа эм зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

“LIFEPHARMA” эмийн үйлдвэр нь Булангийн орнууд болон ЕХ, АНУ, Канад, Австрали зэрэг орнуудын стандартын дагуу эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт хийдэг бөгөөд дэлхийн олон улсад эмийн сангууд ажиллуулдаг байна.