АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН СОЁЛЫН ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭРГҮҮН МУХАММАД КАМИЛ АЛЬ-МУАИНИ БОЛОН АНЭУ-ЫН ЗОХИОЛЧ, КИНО НАЙРУУЛАГЧ, СЭТГҮҮЛЧ НАССЕР АЛЬ-ДАХЕРИ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Соёлын дипломат үйл ажиллагааны олон улсын хүрээлэнгийн тэргүүн Мухаммад Камил Аль-Муаини болон АНЭУ-ын зохиолч, кино найруулагч, сэтгүүлч Нассер Аль-Дахери нарыг хүлээн авч уулзан хоёр орны боловсрол, түүх, соёл, кино урлаг, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон Монгол Улсыг АНЭУ-д, цаашлаад Булангийн орнуудад таниулан сурталчлах боломжуудын талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.