Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн Дэд сайд Халид Файсал Аль-Сахли-д ИЖБ-гийнхээ хувийг гардуулав.
2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн дэд сайд Халид Файсал Аль-Сахли-тэй уулзаж ИЖБ-гийнхээ хувийг гардууллаа. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Дэд сайд Халид Файсал Аль-Сахли Элчин сайд Ш.Одонбаатарт ажлын амжилт хүсч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.