АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНСНИЙ ИМПОРТЫН "KMTE GROUP OF COMPANIES"-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын мах, махан бүтээгдэхүүн, хүнсний импортын "KMTE Group of Companies"-ийн тэргүүн Абдул Хамид Омер, ерөнхий захирал Саид Абдулла Мухаммад Аль-Авадхи, захирал Жамил Моин нартай уулзаж Al Karama Meat Trading LLC-ийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтаар Монгол Улсаас АНЭУ-д мах экспортлох боломжтой болсонтой холбогдуулан хувийн хэвшил хоорондын харилцааг дэмжих асуудлаар санал солилцож, Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-д нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.