МОНГОЛ УЛСААС ОЛОН УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АГЕНТЛАГ (IRENA)-ИЙН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ш.ОДОНБААТАР ТУС АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ФРАНЧЕСКО ЛА КАМЕРА-Д ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ.
Элчин сайд Ш.Одонбаатар Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн Ерөнхий захирал Франческо Ла Камера-д 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улсаас Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор оров.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ш.Одонбаатар Итгэмжлэх захидал гардуулах үеэр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улс болон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг хоорондын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.