АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, МЭДЛЭГ СОЛИЛЦООНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД САЙД АБДУЛЛА НАССЕР ЛУТАХ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Өрсөлдөх чадвар, мэдлэг солилцооны асуудал эрхэлсэн Дэд сайд Абдулла Нассер Лутах-тай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Засгийн газраас иргэд, байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх зэрэг асуудлуудаар туршлага солилцох талаар тодорхой ярилцав.