АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ТАВАЗУН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК (TAWAZUN INDUSTRIAL PARK)-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Батлан хамгаалах салбарын техник, технологийн Тавазун аж үйлдвэрийн парк (Tawazun Industrial Park)-ийн үйл ажиллагаатай танилцаж, хоёр орны батлан хамгаалах салбар, энхийг сахиулах болон онцгой байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр туршлага судлах, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Тавазун аж үйлдвэрийн парк нь батлан хамгаалах, аюулгүй байдал, сансар судлал болон бусад аж үйлдвэрийн чиглэлээрх дэлхийн болон бүс нутгийн тэргүүлэгч компаниудыг нэгтгэсэн чөлөөт бүсийг байгуулах зорилготой аж.