МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЕРӨНХИЙ ХОЛБООНЫ (GENERAL WOMEN’S UNION) ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ НУРА ХАЛИФА АЛЬ-СУВАЙДИ-ТАЙ УУЛЗАВ
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр АНЭУ-ын Эмэгтэйчүүдийн Ерөнхий Холбооны (General Women’s Union) Ерөнхий захирал хатагтай Нура Халифа Аль-Сувайди-тай уулзаж, хоёр орны эмэгтэйчүүдийн холбооны харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эрх үүрэг, улс орны хөгжилд оруулж буй хувь нэмэр, Монгол Улсын хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх боломжууд болон хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, АНЭУ-ын Эмэгтэйчүүдийн Ерөнхий Холбооны үйл ажиллагаатай танилцав.