УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, УИХ ДАХЬ МОНГОЛ-ЭМИРАТЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН АБУ ДАБИ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
Энэ үеэр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцохоос гадна “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал ба хөрөнгө оруулалтын зах зээл”, “Ногоон ертөнц рүү чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт”, “Нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх” зэрэг сэдэвт салбар хуралдаануудад оролцов. Мөн энэхүү арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, үйл ажиллагаанд нь төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар санал солилцов.