images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, УИХ ДАХЬ МОНГОЛ-ЭМИРАТЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЯМБАЦОГТ 5 ДУГААР САРЫН 8-11-НИЙ ӨДРҮҮДЭД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2023-05-12

28

Айлчлалын үеэр УИХ дахь Монгол-Эмиратын бүлгийн даргын хувиар АНЭУ-ын Холбооны Үндэсний Зөвлөл /Парламент/-ийн гишүүн, Парламент дахь Эмират-Монголын бүлгийн дарга Эрхэмсэг ноён Асама Аль Шафар-тай уулзаж, хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламент дахь бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, цаашид улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг Парламентын зүгээс дэмжин ажиллах талаар санал солилцов.