МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, УИХ ДАХЬ МОНГОЛ-ЭМИРАТЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЯМБАЦОГТ 5 ДУГААР САРЫН 8-11-НИЙ ӨДРҮҮДЭД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
Айлчлалын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын хувиар АНЭУ-ын Дэд бүтэц, эрчим хүчний сайд Сухайл Мухаммад Аль-Мазруи-тай уулзалт хийж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа болон хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн боломжуудын талаар санал солилцов. Сайд Бямбацогт АНЭУ-ын Дэд бүтэц, эрчим хүчний сайд Сухайл Мухаммад Аль-Мазруи-г энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Эдийн засгийн форумд оролцохыг урив.