images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, УИХ ДАХЬ МОНГОЛ-ЭМИРАТЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЯМБАЦОГТ 5 ДУГААР САРЫН 8-11-НИЙ ӨДРҮҮДЭД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2023-05-13

33

Айлчлалын үеэр Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцож, чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал ба хөрөнгө оруулалтын зах зээл”, “Ногоон ертөнц рүү чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт”, “Нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх”, “Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт” зэрэг сэдэвт салбар хуралдаануудад оролцов.

Тэрээр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын хувиар АНЭУ-ын Засгийн Газрын гишүүн, Гадаад Худалдааны асуудал эрхэлсэн Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн Сайд С.Бямбацогт Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Абу Дабигийн эдийн засгийн департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Рашид Абдулкарим Аль-Блуши-тай уулзаж хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Мөн Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын дэргэд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, үйл ажиллагаанд нь төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар санал солилцов.