ЭЛЧИН САЙД Ш. ОДОНБААТАР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ (ПАРЛАМЕНТ)-ИЙН 2024/25 ОНЫ ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөл (Парламент)-ийн 2024/25 оны чуулганы нээлтийн хуралдаанд Элчин сайд Ш. Одонбаатар оролцов. Чуулганы нээлтийн хуралдаанд АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Рашид Аль Мактум, АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Шадар сайд, Ерөнхийлөгчийн ордны асуудал эрхэлсэн сайд Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль Нахьян, 7 Эмиратын Угсаа Залгамжлах Ханхүү нар, Холбооны Үндэсний Зөвлөлийн дарга Сакр Гобаш болон ХҮЗ-ийн 40 гишүүн, бусад албаны хүмүүс оролцлоо.