images

АНЭУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ТӨРИЙН САЙД АХМАД АЛИ АЛЬ-САИГ ЭМГЭНЭЛИЙН ДЭВТЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2025-01-23

87

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яаманд АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Ахмад Али Аль-Саиг хүрэлцэн ирж АНЭУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Засгийн газар, найрсаг монголын ард түмэнд эмгэнэл илэрхийлж Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.