images

МОНГОЛ, ЭМИРАТЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТАРСАН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2025-02-26

15

Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Абу Даби хотноо зохион байгуулагдав.

Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, эмиратын талаас АНЭУ-ын Эдийн засгийн сайд Абдулла Тоуг Аль-Марри нар даргалав. Хуралдаанаар хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбаруудын хамтын ажиллагааны асуудлуудаар тодорхой ярилцаж, хуралдааны дүнг Протоколд тусгаж гарын үсэг зурав.