МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЙД МУХАММАД ХАССАН АЛЬ-СУВАЙДИ-ТАЙ УУЛЗАВ.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 2025 оны 2 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр Абу Даби хотноо зохион байгуулагдсан Investopia олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов. Investopia арга хэмжээ нь эдийн засгийн салбарт гарч ирж буй шинэ боломжуудыг улс орнуудын хөгжилд хувь нэмэр болгоход дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтуудын боломжуудыг нэмэгдүүлэх, улс орнуудын Засгийн газруудыг хөрөнгө оруулагчидтай ойртуулах зорилготой юм.
Investopia арга хэмжээнд оролцох үеэр АНЭУ-ын Хөрөнгө оруулалтын сайд Мухаммад Хассан Аль-Сувайди-тай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.