КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ЦАХИМЖИВ
Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас АНЭУ-д суугаа ЭСЯ-ны консулын үйлчилгээг цахимжуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд консулын болон визийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ АНЭУ-ын FAB Bank-тай хамтран төлбөрийн цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.