images

Монгол Улсын ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, ГХЯ-ны Төрийн сайд Саид бин Мубарак Аль-Хажири–тэй уулзав

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026-02-09

9

Дэлхийн Засгийн Газруудын Дээд Хэмжээний уулзалт (World Governments Summit 2026)-ын үеэр Монгол Улсын ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, ГХЯ-ны Төрийн сайд Саид бин Мубарак Аль-Хажири–тэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр дээд, өндөр хэмжээний айлчлалууд, ЗГХК-ын хуралдаан болон бусад өндөр хэмжээний уулзалт, арга хэмжээнүүдийн үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулах болон харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцов.