ЭЛЧИН САЙД А.АНАНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ
Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амгалангийн Ананд 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Омар Обайд Мухаммад Аль-Хисан Аль-Шамси-д Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа оров.
Уулзалтын үеэр Монгол Улс, АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг талууд онцлоод цаашид хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх асуудлуудаар санал солилцож, энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар ярилцав.