images

ЭЛЧИН САЙД А.АНАНД ОЛОН УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ФРАНЧЕСКО ЛА КАМЕРА-Д ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026-07-01

2

ЭЛЧИН САЙД А.АНАНД ОЛОН УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ФРАНЧЕСКО ЛА КАМЕРА-Д ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайд А.Ананд 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн Ерөнхий захирал Франческо Ла Камера-тай уулзаж, Итгэмжлэх захидлаа барив.

Уулзалтын үеэр Элчин сайд А.Ананд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-тай цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж, бололцооны талаар санал солилцов.

Ерөнхий захирал Франческо Ла Камера Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн асар их боломжтойг онцлоод тус байгууллагын зүгээс Монгол Улсад дэмжлэг үзүүлэх, үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.