ЭЛЧИН САЙД А.АНАНД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙД САИД МУБАРАК АЛЬ-ХАЖИРИ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд А.Ананд 2026 оны 7 дугар сарын 2-ны өдөр АНЭУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Саид Мубарак Аль-Хажири-тай уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Эмиратын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж ирснийг талууд онцлоод цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, энэ хүрээнд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан тэмдэглэв.
Мөн Монгол Улсад энэ оны 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд эмиратын талаас төлөөлөгч оролцох, Гадаад харилцааны яамд хоорондын анхны Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг хоёр талдаа тохиромжтой хугaцаанд зохион байгуулах зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.