ЭЛЧИН САЙД А.АНАНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ананд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянд Итгэмжлэх жуух бичгээ 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр өргөн барив.
Энэ үеэр Элчин сайд А.Ананд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянд уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхийг эрэлхийлэн ажиллахаа тэмдэглэв.
Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдад үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Мөн Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна.