images

ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙГ “МЭДЛЭ” ЦАХИМ СУРГУУЛЬД УРЬЖ БАЙНА

ЗӨВЛӨМЖ

2026-09-15

7

Гадаад улсад оршин суугаа, боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал нөхцөлд байгаа Монгол Улсын иргэн бүрд ерөнхий боловсрол эзэмших боломж олгох зорилгоор төрийн өмчийн бие даасан ерөнхий боловсролын “Мэдлэ” цахим сургууль байгуулагдан, 2026–2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Тус сургуульд хамрагдан суралцах хүсэлтэй иргэд www.medle.mn цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэн, цахим хичээлд хамрагдах боломжтой.

Иймд гадаад улсад амьдарч буй боловсрол эзэмших хүсэлтэй иргэдийг тус сургуулийн цахим сургалтад хамрагдахыг урьж байна.