ЭЛЧИН САЙД А.АНАНД АБУ ДАБИГИЙН ОЛОН УЛСЫН НОМЫН ҮЗЭСГЭЛЭНД ЗОЧЛОВ
Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ананд Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Абу Дабигийн олон улсын номын үзэсгэлэнд зочилж, тус үзэсгэлэнд Монгол Улсаас оролцож буй Монголын хэвлэлийн үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчийн холбооны төлөөлөлтэй уулзав. Элчин сайд Монгол Улсын ном, хэвлэлийн салбар, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулж буйд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар тус үзэсгэлэнг зохион байгуулагч, оролцогч нартай санал солилцов.
Абу Дабигийн олон улсын номын үзэсгэлэн нь дэлхийн улс орнуудын зохиолч, хэвлэн нийтлэгч, уншигчдыг нэг дор цуглуулдаг бүс нутгийн томоохон соёл, утга зохиолын арга хэмжээний нэг юм.