ЭЛЧИН САЙД А.АНАНД СОЁЛЫН ЭЛЧ Б.ГАНТОГООТОЙ УУЛЗАВ
Элчин сайд А.Ананд Монгол Улсын Соёлын элч Б.Гантогоотой 9 дүгээр сарын 17-ны өдөр уулзаж, Монголын түүх, урлаг, соёлыг АНЭУ-д сурталчлан таниулах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Монгол Улс, АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд боловсрол, урлаг, соёлын солилцоог өргөжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглээд Соёлын элчийн ажилд бүхий л дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.