images

ЭЛЧИН САЙД А.АНАНД БҮГД НАЙРАМДАХ КОСТА РИКА УЛСААС АНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД, АНЭУ-Д СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСЫН АХЛАГЧ ФРАНЦИСКО ЭРНАНДЕСТАЙ УУЛЗАВ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026-09-23

6

Элчин сайд А.Ананд Бүгд Найрамдах Коста Рика Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайд бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Дипломат корпусын ахлагч Франциско Хосе Чакон Эрнандестай уулзаж, дипломат төлөөлөгчийн газруудын хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод одоогоор 140 гаруй Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж байна.