images

ЭЛЧИН САЙД А.АНАНД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХУМАЙД МУХАММАД БЕН САЛЕМТАЙ УУЛЗАВ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026-10-01

5

Элчин сайд А.Ананд 10 дугаар сарын 1-ний өдөр АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хумайд Мухаммад Бен Салемтай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн харилцааг идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцаж, энэ хүрээнд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хооронд шууд холбоо тогтоох, харилцан бизнес уулзалт, форум зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болов. 

Мөн МҮХАҮТ АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоотой хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг айлын талд гардуулсан болно.