ЭЛЧИН САЙД А.АНАНД АНЭУ-ЫН МУХАММАД БИН РАШИДЫН НЭРЭМЖИТ ТӨРИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ ДР. АЛИ БИН СЕБАА АЛЬ-МАРРИТАЙ УУЛЗАВ
Элчин сайд А.Ананд АНЭУ-ын Мухаммад бин Рашидын нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зочилж, тус сургуулийн Гүйцэтгэх ерөнхийлөгч Др. Али бин Себаа Аль-Марритай уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд А.Ананд АНЭУ-ын төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн удирдлага, менежментийг боловсронгуй болгох чиглэлээр тус сургуулийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сургалт, судалгааны хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, хоёр улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллага хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Мухаммад бин Рашидын нэрэмжит Төрийн удирдлагын сургууль нь 2005 онд байгуулагдсан бөгөөд төрийн удирдлага, төрийн бодлого, манлайлал, стратеги төлөвлөлт болон төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр боловсрол, сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулдаг АНЭУ-ын мэргэшсэн байгууллага юм.