images

ЭЛЧИН САЙД А.АНАНД АНЭУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ АХМАД АЛЗААБИТАЙ УУЛЗАВ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026-10-27

3

Элчин сайд А.Ананд 10 дугаар сарын 27-ны өдөр АНЭУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын Дэд захирал Ахмад Алзааби-тай уулзаж, хоёр улсын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсад зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд АНЭУ-ын талаас өндөр түвшинд оролцож, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, тус бага хурлын үр дүнг хэрэгжүүлэх, мөн тус улсад зохион байгуулагдах НҮБ-ын Усны асуудлаарх бага хурлын хүрээнд эмиратын талтай хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцав.