images

ЭЛЧИН САЙД А.АНАНД АНЭУ-ЫН АБУ ДАБИГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ГАЗРЫН СТРАТЕГИ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РУБА АЛЬ-ХАССАНТАЙ УУЛЗАВ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026-10-27

3

Элчин сайд А.Ананд 10 дугаар сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Дабигийн Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх газрын Стратеги, ирээдүйн чиг хандлагын асуудал эрхэлсэн Ерөнхий захирал Руба Аль-Хассан-тай уулзав.

Уулзалтын үеэр талууд Төрийн үйчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдийн бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэх тэднийг сургах, чадавхжуулах хүрээнд хоёр улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллааны талаар харицлан танилцуулж, хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцов. Мөн олон улсын түвшинд өндрөөр үнэлэгддэг Абу Дабигийн Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх газрын UAE pass, TAMM зэрэг төрийн үйлчилгээний цахим систем, тус байгууллагаас хэрэгжүүлж буй үүлэн технологи, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээний дэд бүтцийн хөгжүүлэлтээс туршлага судлах зэрэг асуудлаар ярилцав.